монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн Элчин сайд Спортын сайд Б.БAT-ЭРДЭНЭ-тэй уулзав

9-р сарын 8-ны баасан гарагт Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б. Бат-Эрдэнэ, Чехийн Элчин сайд Ян Вытопил нар Улаанбаатар хотод уулзав. Сайд Б.Бат-Эрдэнэ чех улсын аялал жуулчлалын замын тэмдэглэгээг Монгол улсын явган алхалтын замуудад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүснийг өндрөөр үнэлэв.

 

Элчин сайд Ян Вытопил жуулчдын алхалтын замын тэмдэглэгээг ашиглах лицензийн гэрээнд гарын үсэг зурснаар Чех, Монгол улсын аялал жуулчлал болон байгалийн спортын салбарт бат бөх хамтын харилцаа үүсэж буй талаар спортын сайдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Энэ нь Брно хотын Менделийн их сургууль, Чех аялагчдын клуб болон Монголын явган алхалтын холбоо амжилттай хамтран ажилласны үр дүн юм. Хамтын зорилго нь явган аяллын замуудыг хөгжүүлэх, байгаль орчин танин мэдэхүйн боловсролын хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох, дэлхийд хамгийн их ашиглагддаг, ойлгомжтой аялал жуулчлалын тэмдэглэгээний системд Монгол улсыг хамруулах явдал юм.

Идэвхтэй явган аялал, байгальд чөлөөт цагаа өнгөрүүлэх нь ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол хүн"санаачилгад бүрэн нийцэж байгааг Бат-Эрдэнэ сайд онцоллоо. Энэхүү санаачилгын хэрэгжүүлэлтийг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо хариуцдаг аж. Сүүлийн жилүүдэд Монгол Улс гадаад жуулчид татах зорилгоор идэвхтэй сурталчилгаа явуулсны үр дүнд энэ жилээс олон тооны жуулчид хүлээн авч байгаа. Тэд ч мөн монголын байгалиар аялахдаа ойлгомжтой аялал жуулчлалын тэмдэглэгээг баяртайгаар хүлээн авах болно гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

Монголын явган алхалтын холбооны (МWА) сонгогдсон гишүүд Прага хотод Чехийн аялагчдын клубийн (KČT) зохион байгуулсан сургалтад хамрагдсан бөгөөд шинээр олж авсан ур чадвар, мэдлэгээ эх нутагтаа хэрэгжүүлэх юм. Мөн Чехийн аялагчдын клуб нь Монголын явган алхалтын холбоонд аялалын замуудыг тэмдэглэхэд ашиглах тусгай будаг болон төхөөрөмж хандивласан юм.

Менделийн их сургуулийн оюутнууд Монголд ирж 8-р сарын 23-ны өдөр практик сургалт орсон. Сургалтын хүрээнд Дугуй Цагааны алхалтын замыг тэмдэглэв. Горхи-Тэрэлжийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мэдээлэл/сургалтын самбарын загвар гаргах ажил хийгдэж байна. Мэдээлэл/сургалтын самбарын загвар нь Менделийн их сургуулийн хоёр оюутны бүтээл юм. Чех болон Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг дэлгэрэнгүй түгээсний ачаар Өмнөдэлгэрийн ойчид явган аяллын замаа тэмдэглэгээнд хамруулах хүсэлт гаргав. Бусад аймгууд мөн тус системийг нэвтрүүлнэ гэдэгт бид итгэж байна.