монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ UB
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн Элчин сайд Монгол дахь Буддын шашны тэргүүн Их хамба ламтай уулзлаа.

Хамба лам элчин сайдыг хүлээн авч уулзан Гандантэгчилэн хийд дэх Буддын шашны цогцолбор, сүмийн эргэн тойрны лам нарын үйл ажиллагаатай танилцуулав.

Монголд хамгийн өргөн тархсан шашин болох Төвдийн буддизмын төлөөлөгчид Улаанбаатар хотод зөвхөн оюун санааны төдийгүй соён гэгээрүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулдаг. Чех улс өмнө нь боловсролын салбарт компьютор технологийн анги тохижуулахад  багагүй хэмжээний санхүүгийн тусламж үзүүлж байсан. Одоогоор хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байх болов уу. Хамба лам Чойжамц 2005 оноос хойш БНЧУ-д тогтмол айлчилж байгаа бөгөөд Тршебон дахь Азийн соёлын төвийг (www.asian-center.cz) үүсгэн байгуулахад оролцож байжээ.