na_celou_sirku
Photo: President Office of Mongolia

Элчин сайд Ян Вытопил Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Элчин сайд Ян Вытопил Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ гардуулан өгч албан ёсоор Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилдаа орлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдад баяр хүргэж, 70 гаруй жилийн баялаг түүхтэй манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Galleries


Galerie