монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

2024 оны 3-р сарын 4-ний өдрөөс эхлэн ажил эрхлэлтийн картын өргөдлийг VFS Global-д хүлээн авна

Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 2024 оны 3-р сарын 4-ний өдрөөс эхлэн ажил эрхлэлтийн картын өргөдлийг зөвхөн Виз мэдүүлгийн төвд хүлээн авахаар болсныг мэдэгдэж байна.

Хаяг:
Улаанбаатар хот, Монгол Улс
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
DHL байр, 9-н давхар
Цонх № 2 болон 3
 
Ажил эрхлэлтийн картын хураамж 5000 Чех крон байдаг ба Чехийн төв банкны ханшаар тооцон зөвхөн Еврогоор хүлээн авна. Иймд виз мэдүүлэгчдийг хураамжаа бэлнээр Еврогоор аль болох тааруулж бэлдэхийг хүсье. Визийн хураамж 200-205 Еврогийн хооронд хэлбэлзэх боломжтой.

Виз мэдүүлгийн төвийн (VFS Global) үйлчилгээний хөлс нь виз мэдүүлгийн хураамжаас тусдаа болно.