монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

БНЧУ-ын Элчин сайдын яам зуучлагч нартай хамтран ажилладаггүй

Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам аль нэг аялал жуулчлалын агентлаг эсвэл виз болон ажил зуучлагч нартай хамтран ажилладаггүй болохыг виз мэдүүлэгчдэд болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэх хүсэлтэй байгаа иргэдэд мэдэгдэж байна. Мөн БНЧУ-ын Элчин сайдын яамны нэрийг барьж хууль зөрчин, хууль бус үйл ажиллагаа явуулж  буй хувь хүн болон албан бaйгууллагаас болгоомжилно уу. Хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрийдлээр нэг хүнээс хэдэн мянган Еврог хууль бусаар нэхэмжилж байгааг онцлон анхааруулж байна. Ийм төлбөрийг төлөхгүй байхыг зөвлөе. Ийм нөхцөл байдалд орсон тохиолдолд Та холбогдох монголын эсвэл чехийн эрх бүхий байгууллагад болон ЭСЯ-нд шууд хандана уу.
Хууль эрх зүйн хамтын ажиллагааны хүрээнд богино хугацааны шенгений визийн баримт бичгийг Виз мэдүүлгийн төв болох VFS Global байгууллага хүлээн авдаг ба энэ нь  чехийн талтай төлөөлөн ажиллах хэлэлцээр байгуулсаны үндсэн дээр явагддаг болно.
Хүндэтгэн хүлээн авсанд талархал илэрхийлье.