монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар хамтран Прагийн амьтны хүрээлэнд “Говь” цогцолбор үзэсгэлэнг нээлээ

Прагийн амьтны хүрээлэн “Говь” хэмээх монгол үзэсгэлэнг ёслол төгөлдөр нээж  93 дахь сезоноо эхлүүллээ. БНЧУ-ын Ерөнхийлөгч Петр Павел, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Эрдэнэ, Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар нээлтийн тууз хайчиллаа. Үзэсгэлэнгийн шинэ цогцолборт Прагийн амьтны хүрээлэнгээс удаан хугацааны турш байгальд нь эргүүлэн нутагшуулж буй Превальскийн адуунууд орон зайгаа эзэлсэн байлаа.
 

“2011 онд анхны Превальский адууг Монгол руу тээвэрлэснээс хойш дахин найман удаа амжилттай тээвэрлэлт хийж Монголын баруун хэсэгт тахь хэрхэн амжилттай үржиж, онгон байгальдаа дасан зохицож байгааг хараад үүнийг дэлхийд хосгүй зүйлсийн нэг гэж үзэж байна.  Би зөвхөн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал, түүний хамт олонд төдийгүй бидний монгол хамтрагчид, найз нөхөддөө гүн хүндэтгэл илэрхийлье. Учир нь мэдээжийн хэрэг энэ нягт хамтын ажиллагаагүйгээр ийм амжилтад хүрэх боломжгүй байсан" гэж Чехийн Ерөнхийлөгч Петр Павел хэлэв.

Ийнхүү Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Петр Павел “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулсан нь” төслийн хүрээнд Прагийн амьтны хүрээлэнгээс 2011-2019 оны хооронд нийт 34 тахийг  Монголын баруун хэсэгт тээвэрлэн аваачсан тухай дурслаа. Одоо Монгол улсын зүүн зүг рүү тээвэрлэлт хийхээр бэлтгэж байна.

Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек “Говь үзэсгэлэнд Монголын газар нутгийг  санагдуулам орчинг зөвхөн тахинаас гадна тэндхийн арван нэгэн төрлийн амьтдад зориулан бий болгосон хэмээн өгүүлэв. " Зочид эндээс говийн хэд хэдэн олдворуудыг үзэх боломжтой. Үүнд уламжлалт гэр, Монголын овоо, үлэг гүрвэлийн яс, хадны сүг зураг гэх мэт Товчхондоо, бид Превальскийн адууг удаан хугацаанд амжилттай нутагшуулж ирсэн Монгол орныг аль болох олон янзаар танилцуулахыг хүсч байна” хэмээв.

Говийн шинэ үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор Прага хотод очсон Монголын төрийн албан хаагчдыг төлөөлж Засгийн газрын гишүүн  мөн мэндчилгээ дэвшүүлэв.

“Прага хотод ийм сайхан монгол орчин байгааг харах үнэхээр сайхан байна. Өчигдөр бидний Прагийн амьтны хүрээлэнтэй байгуулсан санамж бичиг нь өмнө нь  түүхэндээ тэнд бас тахь амьдарч байсан Монголын зүүн хязгаарт тэдгээрийг эргүүлэн нутагшуулах ажлыг дөхөм болгож байгааг нэмж хэлэх хэрэгтэй.  Хоёр улсын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгаад баяртай байна. Тахь хүмүүсийн буруутай байдлаас байгальд устаж үгүй болсон. Иймд  одоо тэднийг байгальд нь буцаан нутагшуулах нь бидний  асуудал" гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Эрдэнэ хэллээ.

Slavnostní přestřižení pásky před novou mongolskou expozicí Gobi. Zleva ředitel Zoo Praha Miroslav Bobek, prezident České republiky Petr Pavel a ministr životního prostředí a turismu Mongolska Bat-Erden Bat-Ulzii. Foto Václav Šilha, Zoo Praha