монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ UB
Article notification Print Decrease font size Increase font size

Эрх чөлөө, ардчиллын өдрийг тэмдэглэв

11 сарын 17-н бол Чех улсын хувьд Эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцлийн мөн түүнчлэн Олон улсын оюутны хэмээх үндэсний чухал баярын өдөр юм.

Энэ өдөр Чех улс орчин үеийн түүхэн дэх хоёр үйл явдал болох хуучин Чехословак дахь дарангуйлагч коммунист дэглэмийг хүчирхийлэлгүйгээр дуусгавар болгосон 1989 оны хилэн хувьсгалыг үүний зэрэгцээ 1939 онд  их сургуулийн оюутнууд нацистуудын хэлмэгдүүлэлтийн эсрэг жагсаал хийж, дараа нь их дээд сургуулиудыг хаалгасан үйл явдлыг санан дурсдаг билээ.

Эдгээр үйл явдлыг манай Элчин сайдын яам 2023 оны 12-р сарын 7-ны пүрэв гарагт Улаанбаатар дахь Fat Cat жааз клубт үзэсгэлэн дэлгэж концерт тоглуулан тэмдэглэн өнгөрүүллээ.  Үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургууд нь хилэн хувьсгалын үйл явц, Иргэний форумыг үүсгэн байгуулах үйл явц, ирээдүйн ерөнхийлөгч Вацлав Гавел тэргүүтэй тухайн үеийн томоохон зүтгэлтнүүдийг дүрсэлсэн байв. Эдгээр арга хэмжээнд Элчин сайд Ян Вытопил ч оюутан байхдаа оролцсон. Тиймээс тэрээр үзэсгэлэн, концертын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хувьсгалт өдрүүдийг шууд оролцогчийн нүдээр дурсаж, орчин үеийн ертөнцөд ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Жааз клуб пиг дүүрэн байсан бөгөөд олон элчин сайдууд, дипломатууд, Чех улсын найз нөхөд, орон нутгийн нэр хүндтэй зочид  оролцов.