монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ
Article notification Print Decrease font size Increase font size

Чех улс Монголын арьс ширний үйлдвэрлэлд хөрөнгө оруулна

Хан-Уул дүүргийн 20-р хороо, арьс ширний аж үйлдвэрийн бүсэд байрлах Баянгонгор ХХК-ийн ноос угаах үйлдвэрийн байранд, 2023 оны 3-р сарын 9-ний өдрийн 12 цагт БНЧУ-ын Элчин сайд Ян Вытопил Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус гэрээний хүрээнд дээрх компанид 77,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий санхүүжилт буюу ноос боловсруулах үйлдвэрлэлийн бохир ус цэвэрлэх Чехийн технологийг хүлээлгэн өгөх юм.

Шинэ бохир ус цэвэрлэх байгууламжтай болсноор Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа сайжирч, ноос боловсруулах үйлдвэрлэл илүү үр ашигтай болох ач холбогдолтой. Энэ нь Чехийн тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийн илэрхийлэл юм.

“Чех улс Монголын одоо байгаа цэвэрлэх байгууламжийг сайжруулах болон аймаг сумдын төвүүдэд шнэ цэвэрлэх байгууламж барих ажилд хамтран ажиллах сонирхолтой байгаа” хэмээн Элчин сайд Ян Вытопил хэллээ.

Монголын арьс шир боловсруулах салбарт Чех улсын оруулсан хувь нэмэр Чехословак улсын үеэс эхтэй буюу 1958-1960 оны хооронд Монгол Улсад шевроны үйлдвэр барьж, хүлээлгэж өгсөн байна. 1975-1980 онд арьс ширний үйлдвэр, 1979-1981 онд 3,500 ажилтантай гутлын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулжээ. Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2007-2010 онд МЛТЖ ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж, 2010-2012 онд мөн хамтын ажиллагааны хүрээнд Харгиа цэвэрлэх байгууламжийн орчны бохирдлын судалгааг хийж, цэвэрлэн, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж өгсөн.