монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: mrtd.gov.mn
Article notification Print Decrease font size Increase font size

Бүгд Найрамдах Чех Улс Монгол Улстай нисэхийн салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэв

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн дэд сайд Ян Сехтер, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ нар видео хурлын хэлбэрээр Нисэхийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний зэрэгцээ үндсэн заалтуудын хэрэгжилтийн талаар ярилцав.

Podpis memoranda o spolupráci v leteckém sektoru formou videokonference

Podpis memoranda o spolupráci v leteckém sektoru formou videokonference

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан нь 2017 онд Улаанбаатар хотноо байгуулсан Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээртэй уялдаж, хоёр улсын иргэний агаарын тээврийн урт хугацааны харилцааг цаашид хөгжүүлэх сайн үндэс суурь болж байгаа юм.

Санамж бичигт гарын үсэг зурсан талууд ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, нисэхийн мэргэжилтнүүдийг сургах, агаарын хөлгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нисэхийн аюулгүй байдлыг хангах, нисэхийн салбарт дүрэм, журам тогтоох чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа билээ.

Монгол Улсын Иргэний нисэхийг хөгжүүлэх үндэсний төлөвлөгөөг баталснаас хойш Чех улс нь Монгол Улстай агаарын тээврийн салбарт нягт хамтран ажиллах гэрээний баримт бичиг байгуулсан анхны орон боллоо.

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яаман дээр Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Элчин сайд Ийржи Бродский, эдийн засгийн дипломат Вардан Хачатрян нар оролцов.