монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол дахь Чехийн бизнес эрхлэгчдийг дэмжих - ПРОПЕА 2022 хөтөлбөр

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин Сайдын Яам нь Монгол дахь Чехийн бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх эдийн засгийн дипломацийн хөнгөлөлттэй үйлчилгээг санал болгож байна. Үүнд зах зээлд нэвтрэх бизнес төлөвлөгөө боловсруулах, хууль эрх зүй, татвар, санхүүгийн болон хууль тогтоомжийн дүн шинжилгээ хийх, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, лиценз авах, гэрчилгээжүүлэлт болон бусад үйлчилгээнүүд багтана. Тус дэмжлэгийг Чехийн Бизнесийг дэмжих бизнесийн зөвлөх компанитай хамтран санал болгож байгаа бөгөөд тус төвтэй  serod@b2bmongolia.com цахим шуудангаар холбогдож болно.

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин Сайдын Яам болон Чехийн Бизнесийг Дэмжих бизнесийн зөвлөх компани хоорондын ПРОПЕА түншлэл 2022 онд ч үргэлжлэх болно. Үүгээр 2022 онд Чех экспортлогчид БНЧУ-ын Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр түншлэгч зөвлөх компанийн үйлчилгээг ашиглах онцгой боломж нээгдэнэ.

ПРОПЕА хөтөлбөрийн зорилго нь чехийн компаниудад гадаадын зах зээл дээр чанартай үйлчилгээ үзүүлж, гадаадын амаргүй зах зээлд нэвтрэхтэй холбоотой эрсдлүүдийг нь бууруулахыг хичээж. цаашлаад гадаад дахь чехийн компаниудын үйл ажиллагааг зөвхөн экспортоор нь хязгаарлах бус илүү хөрөнгө оруулалтыг нь дэмжих, гадаад зах зээл дээрх чех компаниудын байнгын оролцоог хангах Чех улсын чадавхийг бэхжүүлэх явдал юм.

ПРОПЕА  төслүүдийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээ нь компаниудад хэмнэлттэй бөгөөд гадаад дахь элчин сайдын яамд, ЧехТрейд, ЧехИнвестийн агентлагуудаас компаниудад үзүүлж буй ганцаарчилсан үйлчилгээний нэмэлт үйлчилгээ юм. Тиймээс ПРОПЕА төслүүд нь эдийн засгийн дипломацын ПРОПЕД төслийн хөтөлбөрийн нэгэн адил Экспортын үйлчлүүлэгчийн төв болон Чех улсын нэгдсэн гадаад сүлжээний үйлчилгээний каталогийн нэгээхэн хэсэг билээ. Үйлчилгээний үнийн 70% нь PROPEA төсвөөс татаастай байдаг бол үлдсэн 30%-ийг хамтрагч компаниуд төлөх ёстой байдаг.

Чехийн компаниуд ПРОПЕА төслийн хүрээнд доорхи үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

  • Зах зээлд нэвтэрч орох эсвэл хөрөнгө оруулалтын бизнес төлөвлөгөөг боловсруулах,
  • Хуулийн, татварын, санхүүгийн болон хууль эрхзүйн анализийг боловсруулах,
  • Бүтээгдхүүнээ зах заалд гаргах (санхүүгийн байгууллагуудтай уулзалт хийх, данс нээх, санхүүжилт олох, компани байгуулахад туслах гэх мэт.),
  • Зөвшөөрөл, сертификат(гэрчилгээ) авах, бүтээгдхүүний бүртгэл хийлгэх, барааны тэмдэг авахад дэмжлэг үзүүлэх,
  • Импорт/экспорт, тээвэр логистикийн баримт бичиг бүрдүүлэх, баталгаажуулах,
  • Нийлүүлэгчийн болон түншлэлийн сүлжээг бий болгох, зохицуулалт хийх,
  • Сурталчилгаа, маркетинг болон ПиАр үйлчилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Үйлдвэрлэл/үйл ажиллагаа эхлүүлэхэд компаниудын хувьд салбарын зүгээс техникийн орчинг ашиглахад дэмжлэг үзүүлэх,
  • Тухайн газар нутаг дээр компанийг төлөөлөх (чехийн компани болон гадаадын төлөөлөгч хоёрын хооронд хийсэн худалдааны гэрээн дээр үндэслэнэ. Гэхдээ ПРОПЕА-гаас санхүүгийн дэмжлэг авахгүйгээр).

Тухайн үйлчилгээг авахыг сонирхож буй компаниуд үйлчилгээ үзүүлэгч болох Чехийн Бизнесийг дэмжих бизнесийн зөвлөх компанитай (Ser-Od Ichinkhorloo, email: serod@b2bmongolia.com) шууд холбогдож болно. Мөн түүнчлэн илүү дэлгэрэнгүй мэдэээллийг эдийн засгийн хэлтсийн дарга Вардан Хачатрянаас (commerce_ulaanbaatar@mzv.cz) авах боломжтой.

Вардан Хачатрян, Улаанбаатар дахь БНЧУ-ын элчин сайдын яамны эдийн засгийн хэлтсийн дарга