монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Сүхбаатар суманд үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийг амжилттай хүлээлгэн өглөө

Сүхбаатар суманд  чехийн Хаанзаа ХХК инженерингийн компани В2В (Хувийн хэвшлийн түншлэлийн хөтөлбөр) хөгжлийн төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгалаа. Энэхүү санаачлага нь бохир ус цэвэршүүлэх дэвшилтэт технологийг бүс нутагт нэвтрүүлээд зогсохгүй орон нутгийн мэргэжилтнүүдийг бэлтгэсэн нь орон нутгийнхны мэргэжлийн чадавхийг цаашид хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.

 

2023 оны арваннэгдүгээр сард Бүгд Найрамдах Чех Улсын санхүүжилттэй Хувийн хэвшлийн хөгжлийн түншлэлийн хөтөлбөр (B2B хөтөлбөр)-ийн хүрээнд хэрэгжиж буй төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж, хүлээлгэн өглөө. Хувийн хэвшлийг бэхжүүлэх зорилготой уг төслийг нийт 4,176,400 крон зардлаар хэрэгжүүлж, үүнээс 1,670,560 кроныг улсын татаасаар санхүүжүүлжээ.

Төслийн гол үүргийг бохир ус цэвэрлэхээр мэргэшсэн Чехийн “Khaanzaa s.r.o” компани гүйцэтгэсэн. Шинэ цэвэрлэх байгууламжийг Сүхбаатар сумын орон нутгийн мах боловсруулах үйлдвэр болох “Хийморь Сүхбаатар мах импекс” ХХК-д суурилуулсан байна.

Тус төсийн зорилго нь ялангуяа мах боловсруулах үйлдвэрийн бохир усыг үр дүнтэй хэрхэн цэвэрлэх шинэлэг технологийг нэвтрүүлэх явдал байв. Төслөөр шинэ технологийн үр нөлөөг харуулсан төдийгүй бохир усны салбарт байгаль орчинд ээлтэй аргуудыг сурталчилж, бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахад хувь нэмэр оруулсан болно. Эдийн засгийн хувьд төсөл нь шинэ ажлын байр бий болгож, Монгол Улсад бохир ус цэвэрлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийг нээж өгсөн нь олон улсын хамтын ажиллагааны амжилттай түншлэлийн жишээ болж байгаа юм.

 

Цэвэрлэх байгууламж барьж байгаа нь

Цэвэрлэх байгууламж барьж байгаа нь