монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол Улс чехийн явган алхалтын замын тэмдэглэгээг ашиглаж эхэллээ

2023 оны 6 сарын 15-ны өдөр  Богдхаан уулын ам “Дугуй цагаан” явган алхалтын замын анхны тэмдэглэгээг чех загварын дагуу хийх арга хэмжээний нээлтийн ёслол боллоо.
 

Тус арга хэмжээнд Ян Вытопил – БНЧУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, Э. Тэмүүжин - Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга, О. Баасан- Засгийн газрын тохируулагч агенлаг – Биеийн тамир спортын улсын хорооны Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга, С. Гэрэлмаа - ЭМЯ, НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга, НАЖГ-ын дарга Д. Батсүх, Цогбадрал- Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дэд дарга, Б. Болор-Эрдэнэ - МЯАХ-ны тэргүүн,  Доктор Вацлав Пецина (Менделийн их сургууль), явган алхалтын холбооны гишүүд, SBN болон  C1 телевизийн сэтгүүлчид тус тус оролцов.  

Ёслолын арга хэмжээний үеэр үдээс хойш нь Чехийн аялагчдын клуб, Монголын явган алхагчдын холбоо хоёрын хооронд дэлхийн хамгийн ойлгомжтой, тиймээс ч хамгийн өргөн хэрэглэгддэг хэмээн  тооцогддог Чех улсын жуулчдын алхалтын замын тэмдэглэгээг ашиглах эрхийн гэрээг үзэглэв. Ингэснээр Монгол Улс энэ системийг ашигладаг Бразил, Филиппин, Украин, Хорват зэрэг орнуудын нэг болж байгаа билээ.

“Явган алхалтын замын тэмдэглэгээ нь маш энгийн бөгөөд зардал багатай байдаг. Зөвхөн багс,  лаазтай үндсэн 4 өнгийн будгийн /улаан, цагаан, цэнхэр ба шар/  аль нэг нь мөн 10х10 см-ийн картон цаасаар хийсэн цоолбор байхад л хангалттай” хэмээн чехийн элчин сайд Ян Вытопил тайлбарлав.

Тэмдэглэгээ тавих зааварчилгааг Менделийн Их сургуулийн доктор Пецина удирдаж өгснөөс гадна холбооныхонд явган алхалтын замыг газрын зурагжуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавив.

 “Монгол Улс 2023 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан бөгөөд  явган аялалын замуудыг сайтар тохижуулах нь орон нутгийн явган аялагчдыг татах чухал ач холбогдолтой хэмээн МЯАХ-ны дарга М. Болор-Эрдэнэ нэмж хэллээ.