монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Lukaš Janeček
Article notification Print Decrease font size Increase font size

“Bridge to Dornogobi” олон улсын боловсролын үзэсгэлэнд Чех улс оролцов

Монгол улсын Дорноговь аймагт “Bridge to Dornogobi” олон улсын боловсролын анхдугаар үзэсгэлэн болж, дэлхийн 11 орны гадаадын 17 их, дээд сургууль, тэр дундаа  Чех улс оролцлоо. Үзэсгэлэнг “Хүүхдийн ордон”-д Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар “Үлэмж Түвшин Партнерс” ХХК Тэтгэлэгт боловсрол төвтэй хамтран зохион байгууллаа.

 

Амралтын өдрүүдээр болсон тус арга хэмжээнд ЕБС-ийн сурагчид болон тэдний эцэг эхчүүдээс бүрдсэн 1800 орчим зочид хүрэлцэн ирсэн байна. Тэд гадаадад сурч боловсрох боломжуудын талаар илүү ихийг мэдэх, харилцаа холбоо тогтоон их сургуулийн төлөөлөгчидтэй уулзах боломжтой байсан юм.  Үзэсгэлэн нь их, дээд боловсролын тогтолцооны олон улсын жишиг, хөгжлийг танилцуулах, гадаадын их, дээд сургуулиудад суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилго агуулсан байлаа. Чехийн элчин сайдын орлогч ноён Лукаш Янечек баасан гарагийн хөтөлбөрт Еюропын холбооны их дээд сургуулиудын боловсролын ирээдүй сэдвээр лекц уншсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

ДЭЛХИЙН 11 УЛСЫН 17 БАЙГУУЛЛАГЫГ... - Дорноговь телевиз DTV | Facebook



český stanek