монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Петр Хамерник, Прагийн амьтны хүрээлэн
Article notification Print Decrease font size Increase font size

Прага хотын амьтны хүрээлэн Говийн "Б" хэсгийн захиргааны даргыг шагнав

Прагийн амьтны хүрээлэнгийн нэрэмжит хамгийн хүндтэй “Том Рихард” шагналыг энэ удаад Тахийг хамгаалах, эх нутагт нь эргүүлэн нутагшуулах ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан Говийн Их ДЦГ-ын “Б” хэсгийн захиргааны дарга  Б. Ганбаатарт олгожээ.

Ганбаатар дарга тус шагналыг ажлын ачааллын улмаас өөрийн биеэр очиж авах боломжгүй байсан тул Прагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек БНЧУ-д суугаа Монгол Улсын элчин сайд ноён Д. Гансүхэд төлөөлүүлэн гардуулж өгсөн байна.  

“Тахийг эх нутагт нь эргүүлэн нутагшуулах үйлсэд Ганбаатарын оруулсан чухал хувь нэмрийн талаар ярихгүй байхын аргагүй бөгөөд түүгээр зогсохгүй Говийн А хэсгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ч жинтэй  хувь нэмэр оруулсныг нь цохон тэмдэглэх хэрэгтэй” хэмээн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек хэлсэн үгэндээ дурьдав. Мөн түүнчлэн Бнчу-аас Монгол улс руу тахийг тээвэрлэх болон тэдгээрийг орон нутгийн нөхцөлд дасан зохицуулах үйл ажиллагааг Ганбаатаргүйгээр хэрхэн хийх байсныг төсөөлж ч чадахгүй байна. Товчхондоо бид түүнийг бидний үнэт зүйлсийг хуваалцаж байгалийн олон янз байдлыг хамгаалан үлдээхийн төлөө махран зүтгэдэг  маш сайн хамтран зүтгэгч анд нөхрөө хэмээн үздэг билээ” хэмээв.

Ганбаатар Том Рихард шагнал хүртсэн сэтгэгдлээсээ : Энэхүү шагналыг авсандаа болон удаан хугацааны турш хүчин зүтгэж байгаа Амьтдын хүрээлэнгийн ачаар Говийн их дархан цаазат Б хэсгийн зэрлэг адууны тоо толгой тогтвортой түвшинд хүрч, мөхлийн ирмэг дээр байсан амьтдыг авран хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулсанд нь маш их талархаж байна. Тахийг эргүүлэн нутагшуулахад түүнчлэн монголын байгалийг хамгаалахад тусалсан бүх үйлсэд нь прагийн хамтран зүтгэгчиддээ маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн хуваалцжээ.